АНУ коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа энэ сарын 25-аас өмнө эхлүүлнэ

АНУ коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа энэ сарын 25-аас өмнө эхлүүлнэ

АНУ-ын Эрүүл мэнд хүн амд үйлчлэх газрын сайд Алекс Азар коронавирусийн эсрэг вакцинд америкчууд зул сарын баяраас өмнө буюу 12-р сарын 25-аас өмнө хамрагдана хэмээн мэдэгдлээ. Холбооны засгийн газар вакциныг ердийн вакцин тараах системээр дамжуулж, муж улсын засаг захиргаа ямар бүлгийн хүмүүс эхэлж хамрагдахыг шийдэх юм. 

Одоогоор тус улсын Хүнс эмийн удирдлагын газарт/FDA/ хоёр вакцин яаралтай эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрлөө авахаар хүсэлт илгээгээд буй. Тодруулбал, 

Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээж буй "BNT162b2" вакцин, “Moderna” биотехнологийн компанийн бүтээж буй коронавирусийн эсрэг "mRNA-1273" вакцинууд хүсэлтээ явуулаад байгаа юм. 

Харин АНУ “Pfizer”, “BioNTech компанийн вакциныг эхлээд авахаа мэдэгдсэн байна. Тус компаниудын зүгээс 11-р сарын 10-ны өдөр хүсэлтээ явуулсан. Вакцины үр дүнгийн хувьд коронавирусээс 94 хувь хамгаалж буйг вакцин бүтээгчид зарласан юм. 

Эх сурвалж: Reuters

 

 




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ