Өчигдөр /2020.11.30/ АНУ-д төвтэй “Moderna” биотехнологийн компанийн бүтээж буй коронавирусийн эсрэг "mRNA-1273" вакцины сүүлчийн шатны туршилт 94 хувьтай үйлчилж буйг албан ёсоор зарлаж, АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газарт/FDA/ яаралтай эмнэлзүйд нэвтрүүлэх хүсэлтээ илгээнэ хэмээн мэдэгдсэн билээ. Үүнээс өмнө буюу 11-р сарын 10-ны өдөр Америкийн “Pfizer”, ба Германы “BioNTech” компаниуд хамтран бүтээсэн “BNT162b2" вакциндаа зөвшөөрөл авах хүсэлтээ илгээсэн.
Тэгвэл FDA-ээс “Pfizer”-ийн вакциныг энэ сарын 10-ны өдөр, харин “Moderna”-ийн вакциныг мөн энэ сарын 17-нд хэлэлцэхээр болжээ.
АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газар вакцины хоёр гол шалгуур болох үр ашиг, аюулгүй байдалд нарийвчлан дүн шинжилгээ хийсний эцэст шийдвэрийг гаргах юм. Гэсэн ч АНУ-ын зүгээс “Pfizer”-ийн вакциныг авах шийдвэрээ гаргасан тул зөвшөөрөх нь тодорхой болоод байна.
Хоёр вакцины үр дүнгийн хувьд
- "Pfizer”, ба Германы “BioNTech”-ийн “BNT162b2" вакцин 94 хувь
- “Moderna” "mRNA-1273" вакцин коронавирусийн эсрэг 94.1 хувьтай үйлчилж буйг зарласан билээ.
Эх сурвалж: WP, CNBC