Коронавирусээс айснаасаа болж 57 кг жин хаяж, турж чаджээ

Коронавирусээс айснаасаа болж 57 кг жин хаяж, турж чаджээ

Их Британийн иргэн Эмма Форрест-Ли коронавирусээс болж амиа алдаж магадгүй хэмээн эмээсэн тул хагас жилийн дотор эрчимтэй жин хасах зорилго тавьжээ.

Европт цар тахлын дэгдэлт эхлэх үед 46 настай Эмма Форрест-Ли 116 кг жинтэй байсан бөгөөд илүүдэл жин нь "ковид19"-ээр нас барах эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг гэдгийг сонссон Эмма амиа алдах нь гэдгээс үнэхээр айж байсан гэдгээ ярьжээ.

Улмаар цар тахлын талаарх өдөр тутмын мэдээ мэдээллийг цаг алдалгүй сонсож, өөрөө уншиж судлан айдсаа арилгаж, жин хасах хэрэгтэй гэдгээ улам бүр ойлгожээ. Ингээд чихэр, архи, махнаас бүрэн татгалзаж, дугуй унаж эхэлснээр одоогоор 57 кг хасаад байна. Эмма цаашид ч бууж өгөхгүй идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллох итгэл дүүрэн болсноо "Metro" хэвлэлийн сэтгүүлчид ярьсан байна.