АНУ-ын экс ерөнхийлөгч нар ард иргэдээ уриалж, камерын өмнө вакцин хийлгэнэ

АНУ-ын экс ерөнхийлөгч нар ард иргэдээ уриалж, камерын өмнө вакцин хийлгэнэ

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден өчигдөр CNN сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор америкчуудын амны хаалтны хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа ярьжээ.

Тэрбээр, тангараг өргөх үеэрээ өөрийнх нь ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн эхний 100 хоногийн турш амны хаалт зүүхийг АНУ-ын иргэдэд уриалах юм байна. Үүнээс гадна Байден ерөнхийлөгч болсон эхний өдрөө холбооны засаг захиргааны бүх байшин барилгуудын дотор амны хаалт заавал зүүх захирамж гаргахаа амлажээ. Жо Байден ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох юм.

Өнгөрсөн сарын дундуур “Gallup” гэх байгууллагын авсан судалгаагаар Америкчуудын 42 хувь нь үнэ төлбөргүй байсан ч вакцин хийлгэхгүй гэсэн байр суурьтай байгаа нь харагджээ. Тиймээс АНУ-ын олон нийтийн дунд вакцины ач холбогдлыг сурталчлах ажил чухалд тооцогдож байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон нар бүх нийтийн дархлаажуулалтыг дэмжих, сурталчлах зорилгоор телевизийн камерны өмнө вакцин хийлгэхээр болжээ.

Эх сурвалж: CNN