ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын реппер Mrs M Дэлхийн алдарт продюсертай хамтран ажиллаж байна

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын реппер Mrs M Дэлхийн алдарт продюсертай хамтран ажиллаж байна

Монголын орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлж буй цөөн хэдэн эмэгтэй репперүүдийн төлөөлөл бол Mrs M. Тэрээр саяхан манай сайтад өгсөн ярилцлагадаа Америкийн алдарт продюсер Харри Форуд /Harry Forud/-той хамтарч уран бүтээл хийж байгаа талаараа ярьсан юм. Түүний манай сайтад өгсөн ярилцлагийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тэгвэл энэ талаар “Mixmag.asia” сайтад нэгэн нийтлэл гарчээ. Тус сайт нь Азийн дуу хөгжим, урлагийн мэдээллүүдийг дэлхий дахинаа түгээдэг томоохон мэдээллийн хэрэгсэл юм. “Mixmag.asia”-д Монголын реппер Mrs M-ын талаар өгүүлжээ.

-МОНГОЛЫН СУПЕР ОД MRS M БРУКЛИНЫ ПРОДЮСЕР ХАРРИ ФРАУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА-

MRS M бол Монголоос дуулиан, шуугиантайгаа төрөн гарсан репперүүдийн нэг гэдэгтэй маргах зүйлгүй. Түүний дуунууд Бруклины хип хоп продюсер Харри Фраудын анхаарлыг татаж, “Sugar Daddy” ремикс уран бүтээлийг хамтран хийсэн юм. MRS M 2016 онд уран бүтээлчийнхээ хувьд Монголд мэндэлснээсээ хойш төрөлх орондоо төдийгүй бусад орнуудад ч шуугиан тарьж, дуу нь олон сая үзэгчдийн хүртээл болжээ.

Түүний 2019 онд гаргасан анхны англи хэл дээрх дуу нь Виз Калифа, Бенни Бассч нарыг төрүүлсэн алдарт продюсерын анхаарлыг татсан юм.

Одоо Бруклинд байрлах “Wave Cave” студид MRS M, Харри Форуд нарын хамтарсан уран бүтээл үргэлжилж байгаа бөгөөд 2021 оны хоёрдугаар сар гэхэд гурван дууг хамтран бүтээх болно. Эдгээрийн эхнийх нь “Sugar Daddy” ремикс юм. Реппер Mrs M “Би Харри Форудтай хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Улаанбаатараас Бруклин хүртэл ирж, эдгээр уран бүтээлчтэй хамтран ажиллах нь миний мөрөөдөл. Би энэ мөрөөдлөө үргэлжлүүлэхийг хүсэж байна” гэжээ. 

Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Түүний сэтгэл сэргээж, чих гижигдэм “Sugar Daddy” шинэхэн уран бүтээлийг сонсоно уу.

ВИДЕО: 

Эх сурвалж: Mixmagasia