Хот руу тарваганы нойтон тулам нэвтрүүлэх гэж оролджээ

Хот руу тарваганы нойтон тулам нэвтрүүлэх гэж оролджээ

Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт, шалгалт хийх явцад Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Орон нутгийн зорчигч тээврийн Архангай, Ховд болон Завхан чиглэлийн автобусанд нийт 4 тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүлэн, холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган, шийдвэрлэхээр болжээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран явуулсан энэхүү хяналт, шалгалт Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн нэг хэсэг аж.