Даншиг наадам энэ сарын 26-28-ны өдрүүдэд болно

Даншиг наадам энэ сарын 26-28-ны өдрүүдэд болно

Энэ жилийн Даншиг наадам долдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдахаар болсон байна.

Даншиг наадамд 256 бөх барилдах бөгөөд түрүү бөх 10 сая, үзүүрлэсэн бөх найман сая, шөвгөрсөн хоёр бөхөд тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагналыг олгохоор болжээ.

Барилдааны бүртгэлийг долдугаар сарын 25-ны өдөр хийх бөгөөд бөхчүүдийн цолны үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэх аж. Хэрвээ бүртгэлд ирж чадахгүй хүндэтгэх шалтгаантай бөхчүүд байх юм бол Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын цахим хуудаст холбогдон бүртгэлээ баталгаажуулахыг зохион байгуулагчид хэллээ.




Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ