150 сая жилийн өмнө амьдарч байсан “далайн луу”-ны олдворыг илрүүлжээ

150 сая жилийн өмнө амьдарч байсан “далайн луу”-ны олдворыг илрүүлжээ

Их Британийн иргэн Стив Этчес Дорсет Английн өмнөд эргээс “далайн луу” гэх ихтиозаврын чулуужсан ясны олдворыг илрүүлжээ. Тэрээр анх олдворыг хараад ер бусын өвөрмөц зүйл байна гэж таамаглан Английн өмнөд хэсэг, Портсмутын их сургуулийн мэргэжилтнүүдэд өгсөн байна. Улмаар ихтиозавр дээр олон жил ажилласан судлаач, докторант Меган Джейкобс олдворыг шинэ төрөл зүйл болохыг тогтоожээ.

Шинээр илрүүлсэн далайн лууны араг яс

Араг ясанд шинжилгээ хийхэд 150 сая жилийн өмнө амьдарч байсан, хоёрт метр орчим урттай махчин загасны төрөл болох нь тодорхой болсон байна. Түүнчлэн ихтиозаврыг Юрийн галавын сүүлчийн тэнгист амьдарч байсан гэж эрдэмтэд үздэг.

Эрдэмтэд одоогоор Их Британиас Юрийн галавын сүүлчийн үеийн ихтиозаврын таван зүйлийг илрүүлээд байгаа аж. Тус амьтад нь ихэвчлэн хурц, конус хэлбэрийн шүдтэй байдаг тул “далайн луу” гэж нэрлэгдсэн байна. Харин шинээр илэрсэн төрөл нь хавирга, гөлгөр шүдээрээ ялгардаг бөгөөд анх олсон хүний нэрээр нь  “Этчес далайн луу” гэж нэрлэжээ.

Эх сурвалж: CNN