Их Британид хүнээс хүнд илүү хурдан халдаж болзошгүй коронавирусийн шинэ төрөл илэрчээ

Их Британид хүнээс хүнд илүү хурдан халдаж болзошгүй коронавирусийн шинэ төрөл илэрчээ

Их Британийн өмнөд бүс нутагт коронавирусийн шинэ хувилбар илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокк  парламентын гишүүддээ мэдээлжээ. “New variant” буюу шинээр илэрсэн төрөл нь 60 бүс нутгийн нийт 1 мянга хүнээс илрээд байгаа аж. Тиймээс тус вирусийн шинэ хэлбэрийн талаар ДЭМБ-руу мэдэгдэж, Их Британийн эрдэмтэд судалж эхэлсэн байна.

Шинээр гарч буй вакцинууд коронавирусийн баяжуулалтын уураг руу чиглэсэн байдаг бол мутац чухамдаа тус уураг дээр илэрсэн байна. “Баяжуулалтын уураг” гэдэг нь covid-19 вирусийг хүний эсэд нэвтрүүлж өгдөг уургийг хэлдэг юм.

Сүүлийн үед Их Британийн өмнөд  нутагт халдварын тохиолдол нэмэгдэж буй. Үүнийг хэсэг эрдэмтэн мөн тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокк нар шинээр илэрсэн төрөлтэй холбон тайлбарлаж байгаа бол нөгөө хэсэг нь “эцэслэн дүгнэхэд хэтэрхий эрт байна. Илүү их судалгаа хэрэгтэй” гэжээ.

Түүнчлэн Ноттингемийн их сургуулийн молекулын вирус судлалын профессор Жонатан Балл "Вирусийн генетикийн мэдээлэл маш хурдан өөрчлөгдөж байдаг. Зарим тохиолдолд энэ нь вирусийн дамжих чадварыг нэмэгдүүлдэг бол заримдаа эмчилгээ ч нөлөөлөхөө больдог” гэжээ. Одоогоор вирусийн шинэ төрлийг Солсберигээс холгүй байрладаг Портон-даун хэмээх цэргийн лабораторид судалж байгаа юм байна.

Мэдээллийг эх сурвалжаас нь https://www.bbc.com/news/health-55308211 холбоосоор уншина уу. 

Эх сурвалж: BBC