АНУ-д зэрлэг усны булга коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгджээ

АНУ-д зэрлэг усны булга коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгджээ

Өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын баруун хэсэгт орших Юта мужид үйл ажиллагаа явуулдаг есөн фермд 10 мянга гаруй булга коронавирусээр үхэж байсан юм. Тэгвэл тус фермийн ойролцоо газарт амьдардаг байсан зэрлэг усны булгаас коронавирус илэрсэн талаар АНУ-ын Мал эмнэлгийн албанаас мэдээлжээ.

Одоогоор АНУ-ын Юта, Висконсин, Орегон, Мичиган дахь арьсны чиглэлийн булгануудаас коронавирус илрээд байгаа ч Юта мужид хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн юм. Тиймээс тус мужийн фермийн ойролцоох зэрлэг амьтад тодруулбал, илбэнх, баавгай, зараа гэх мэт амьтдад коронавирусийн шинжилгээ хийж эхэлсэн байна.

Одоогоор өөр ямар нэгэн амьтнаас халдвар илрээгүй байгаа тул “SARS-CoV-2 нь фермүүдийг тойрсон зэрлэг амьтны популяцад тархсан гэх нотолгоо байхгүй” гэж мэргэжилтнүүд үзжээ. 

Хамгийн анх Дани улсад арьс, үслэгийн чиглэлээр тэжээж байсан усны булгаас коронавирус илэрч, өнгөрсөн сарын сүүлээр хэдэн сая булгийг устгалд оруулаад байв. Үүний дараа АНУ-д илэрсэн бол өнгөрсөн долоо хоногт Канадад булганаас халдвар илэрчээ. Одоогоор судлаачид зэрлэг усны булга ямар замаар халдвар авсан эсэхийг тодруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Nationalgeographic