БНХАУ 30 мянган хонинд талархаж, хилийн боомтын үйл ажиллагааг сэргээхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

БНХАУ 30 мянган хонинд талархаж, хилийн боомтын үйл ажиллагааг сэргээхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

БНХАУ-д коронавирусийн халдвар энэ оны нэгдүгээр сараас газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс 30 мянган хонь өгч буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл БНХАУ-аас үүнд талархал илэрхийлж, манай улстай ажиллах хүчин солилцох, боомтуудын ачааны урсгалыг сэргээх асуудлаар ярилцахад бэлэн байгаа илэрхийлжээ.

Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар өчигдөр /2020.12.15/БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай утсаар ярихдаа энэ талаар хэлсэн байна. 

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “Монголоос хандивласан 30 мянган хонь хоёр орны харилцааг бататгасан үйл явдал боллоо. Бид хилийн боомтын ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх асуудлаар та бүхэнтэй ярилцаж, зөвшилцөхөд бэлэн” гэжээ. Мөн энэ үеэр уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо нэмэх зорилго бүхий "Ногоон гарц" түр журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар ярилцсан байна.

Эх сурвалж: Xinhuanet