БНСУ-д халдварын 1078 тохиолдол бүртгэгдэж, нийгмээс зай барих III түвшинд шилжих асуудлыг хэлэлцэж эхэлжээ

БНСУ-д халдварын 1078 тохиолдол бүртгэгдэж, нийгмээс зай барих III түвшинд шилжих асуудлыг хэлэлцэж эхэлжээ

БНСУ-д коронавирусийн гурав дахь давлагаа эхэлж буй. Өнөөдөр гэхэд шинээр илэрсэн халдварын тохиолдол 1078-аар нэмэгджээ. Үүнээс гадна эрх баригчдын санаа зовоосон нэг асуудал нь сүүлийн өдрүүдэд нас баралт ихсэх хандлагатай байна. Тодруулбал, 24 цагийн хугацаанд 12 хүн нас баржээ.

Халдвар ийн нэмэгдэж буйтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас түр хугацаанд хойшлуулаад байсан нийгмээс зай барих 3-р түвшинд шилжих асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо.

Өдөрт илрэх тохиолдлын тоо 800-1000-аар нэмэгдсэн тохиолдолд нийгмээс зай барих 3-р түвшинд шилжинэ гэсэн заалттай. Хэрэв энэ түвшинд шилжвэл эдийн засагт маш том нөлөө үзүүлэх бөгөөд оойролцоогоор 500 мянга орчим жижиг дунд бизнес эрхлэгчид хаалгаа барихад хүрнэ гэсэн судалгаа гарсан байна. Үүнээс гадна ихэнх үйлчилгээний газрууд газар зогсонги байдалд орох юм. Тиймээс эрх баригчдын зүгээс 3-р түвшинг дотор нь хэд хэд хуваахаар хэлэлцэж байгаа аж.

Эх сурвалж: Koreantimes