ФОТО СУРВАЛЖИЛГА: “OOGII” брэнд Монголд нээгдээд долоо хонож байгаа ч, борлуулалт өндөртэй байна

ФОТО СУРВАЛЖИЛГА: “OOGII” брэнд Монголд нээгдээд долоо хонож байгаа ч, борлуулалт өндөртэй байна

Дэлхийн энд хүрч эх орныхоо нэрийг өндөрт өргөж, нэрээ дуурсгаж яваа Монгол залуучууд олон бий. Тэдний нэг өөрийн нэрийн “OOGII” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг юм. Тэрбээр Австрали улсад бизнесийн салбарт тун амжилттай яваа бөгөөд матрын арьсаар хийсэн гоёмсог чамин өндөр өсгийт, цүнх тэргүүтнийг Австрали, Японы зах зээлд борлуулж буй. Мөн Австралийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “RackCorp” компанийн PR менежерээр ажилладаг бөгөөд тус компанийг Монголд салбараа нээхэд голлох үүргийг гүйцэтгэжээ. Түүний хувьд Сиднейн Технологийн Их Сургуульд Олон улсын сэтгүүлч мэргэжлээр, Баруун Сиднейн их сургуульд мультимедиа чиглэлээр тус тус магистр хамгаалсан. Тэрбээр “Австрали, Ази тивийг холбосон бизнес консул”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон аж.

-“OOGII” БРЭНДИЙН ДЭЛГҮҮР НЭЭГДСЭНЭЭР МОНГОЛД АНХНЫХ, ДЭЛХИЙД ДӨРӨВ ДЭХЬ НЬ БОЛЛОО-

Одоогоос яг долоо хоногийн өмнө буюу 2019 оны долдугаар сарын 18-ний өдөр “OOGII” брэндийн дөрөв дэх салбар Монголд нээлтээ хийгээд байна. Тодруулбал, Австралид хоёр, Японд нэг байдаг “OOGII” брэндийн дэлгүүр Монголд анх удаа нээгдсэнээрээ дөрөв дэхь нь болж буй аж. Мөн тэрбээр Солонгос улсад ч бас энэхүү нэр төрлийн бүтээгдэхүүнээ албан ёсоор худалдаалах эрхээ аваад байгаа юм.

Уг брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг наадмын дараа эх орондоо ирж, өөрийн брэнд болон Солонгосын алдарт захиалгат хувцасны брендийн монгол дахь салбар “Fotton Garment Mongolia”-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар шинэхэн дэлгүүрээ нээжээ. Тус дэлгүүр Хан-Уул дүүргийн “Жаргалан” хотхонд байрлаж байгаа бөгөөд бид фото сурвалжилга бэлтгэн хүргэж байна.

-ШИНЭЭР ИРСЭН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ЭРЭЛТТЭЙ БАЙЖ РАЗМЕР БҮРЭЭС ГАНЦХАН ШИРХЭГ ҮЛДЖЭЭ-

Найзтайгаа хамтран Монголд шинэхэн дэлгүүрээ нээж, энэ сарын 19-нөөс үйлчлүүлэгчдээ албан ёсоор хүлээн авч эхэлжээ. “ООGII” брэндийг алдартай тамирчид, загвар өмсөгч, олны танил хүмүүс, бизнес эрхлэгчид ихээр сонгон хэрэглэдэг байна. Үнийн хувьд гутал нь 200-350 ам.доллар, цүнх нь 350-1000 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байгаа бөгөөд хамгийн сайн материалаар чанартай бүтээгдэхүүн хийхийг зорьж ажилладаг.  Матар, могойн арьсаар голчлон хийдэг. Эмэгтэй өндөр өсгийт, гутлууд нь хөлд эвтэйхнээрээ алдаршаад байгаа юм.

Одоогоор матар, могойн арьсан гоёмсог цүнх, гутал, спорт гутал, гар утасны гэр болон картны гэрүүд хийж буй аж. Монголд нээлтээ хийгээд удаагүй ч, өндөр борлуулалттай байгаа тухай тус дэлгүүрийн хамт олон онцолж байлаа. Шинээр ирсэн бараа, бүтээгдэхүүнүүдийн  размер бүрээс ганц ганцхан ширхэг үлдээд байгаа юм байна. ООGII” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг ирэх есдүгээр сард шинэ коллекцоо танилцуулахаар зэхэж байгаа аж.

Мөн тэрээр эх орондоо өөрийн нэрийн дэлгүүрээ нээснийхээ дараа Австрали улсад буцаад байгаа. Улмаар тэндээ “Hilton sydney” зочид буудалд дисплей маягаар брэндийн бүтээгдэхүүнийхээ коллекцоо байрлуулна гэдгээ өмнө нь зарим хэвлэлүүдэд дурдаж байсан билээ.

Дашрамд дуулгахад, “ООGII” брэндтэй хамтран Солонгосын алдарт захиалгат хувцасны брендийн монгол дахь салбар “Fotton Garment Mongolia” брэнд нээлтээ хийсэн. Тус брэнд эмэгтэй, эрэгтэй костюмыг Солонгосын “Samsung” брэндийн даавуугаар хүссэн хэмжээ, өнгө, загвараар үйлчлүүлэгчиддээ зориулан цор ганцыг урлаж өгдөгөөрөө онцлогтой юм байна. Солонгос улсдаа 27 салбар дэлгүүртэй бөгөөд ийнхүү 28 дахь салбараа Монголд анх удаа албан ёсоор нээж байгаа аж. Иймд Хан-Уул дүүрэгт байрлах Жаргалан хотхоныг зориод л “Fotton Garment”, “ООGII”, “LUUGAR” брэндүүдийг нэг дороос сонирхох боломж нээгджээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ГАРЬД