Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч бүсгүй амиа алдсан байдалтай олджээ

Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч бүсгүй амиа алдсан байдалтай олджээ

Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч Карима Балоч хэмээх бүсгүйн цогцос Канадын Торонто хотоос олджээ. Тэрээр өнгөрсөн таван жилийн турш эх орноосоо цөлөгдөн, Торонтод орогнол хүсэн амьдарч байсан байна.

37 настай Балоч нь Пакистаны Балочистан мужид хүний эрхийн төлөө нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байсан ч эрх баригчид болон цэрэг армийнхны хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулж цөлөгдсөн юм. Торонтогийн цагдаагийн газарт ням гарагт Балочийн сураггүй алга болсон талаар мэдээлэл иржээ. Удалгүй түүнийг нас барсан байдалтай олдсон гэдгийг олон нийтэд хэлсэн байна.

Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч Карима Балочийг 2016 онд ВВС агентлаг дэлхийн нөлөө бүхий зуун эмэгтэйн нэгээр нэрлэж байжээ. Түүний ойр дотно найзын хэлснээр Балочийг аюул занал, сүрдүүлэг үргэлж дагасаар ирсэн гэжээ. Саяхан нэрээ нууцалсан этгээд “зул сарын бэлэг илгээнэ, сургамж аваарай” хэмээн учир битүүлгээр сүрдүүлсэн байна. Тэмцэгчийн нас барсан явдал зөвхөн гэр бүлд нь хүндээр тусаад зогсохгүй үндэсний хэмжээнд хүний эрхийг хамгаалах хөдөлгөөнд хүнд гарз учруулсан тухай дүү нь ярьжээ.

 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө