УИХ-ын дарга Г.Занданшатараас болж баруун аймаг руу нисэх онгоцны нислэг хойшилсон уу

УИХ-ын дарга Г.Занданшатараас болж баруун аймаг руу нисэх онгоцны нислэг хойшилсон уу

Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жил, түүний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх даншиг наадам энэ сарын 26, 27, 28 ны өдрүүдэд Баянхонгор аймагт болж байна.

Ламын гэгээний ойг тэмдэглэх баяр наадамд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцохоор өчигдөр Aero Mongolia компаний баруун аймаг чиглэлийн нислэгээр явах байсан ч түүнийг хүлээж онгоцны нислэг саатсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Бид энэ тухай тодруулахад баруун аймгуудад өчигдөр цаг агаарын нөхцөл муу тул нислэг хойшилж, өнөөдөр өглөө ниссэн байна.

Тус нислэгээр УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт болж байгаа даншиг наадамд оролцохоор явжээ.




Өнөөдөр луу өдөр

13 минутын өмнө