АЙЛЧЛАЛ: Х.Баттулга, Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийнэ

АЙЛЧЛАЛ: Х.Баттулга, Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 29-өөс буюу өнөөдрөөс ирэх сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчлахаар өглөө эх орноосоо мордлоо.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөсөн.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах юм.

Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөжээ. Айлчлалаар аюулгүй байдлыг бэхжүүлэх, хоёр орны хөгжил дэвшлийг дэмжихэд чиглэсэн Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч байна.