Баянгол дүүрэгт улс төржсөн, хууль бус томилгоо хийгдэж буйг ЭСЭРГҮҮЦЭЖ мэдээлэл хийв

Баянгол дүүрэгт улс төржсөн, хууль бус томилгоо хийгдэж буйг ЭСЭРГҮҮЦЭЖ мэдээлэл хийв

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал болон Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал нарыг хууль зөрчиж албан тушаалаас нь чөлөөлсөн гэж  БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа мэдэгдлээ. 

Улсын их баяр наадмын өмнөх өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга  Б/34 дугаар тушаал гаргаж дүүргийн Засаг даргатай зөвшилцөж, мэдэгдэлгүйгээр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг албан тушаалаас нь чөлөөлж, хууль зөрчсөн үйлдэл гаргажээ. 

Дүүргийн Засаг даргатай зөвшилцөх ёстой талаар Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т тусгаж өгчээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн таван заалтыг мөн зөрчсөн аж.

-31.1 Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй;

БГД-т төрөх эмнэлэг дүүргийн харьяанд байдаггүй. Улсын эмнэлэг дээр гарсан эхийн эндэгдлийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн даргад тохох гэж оролдож байгаа. Энэ бол туйлын хууль бус, инээдтэй зүйл.

-40.1 Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

-40.1.1 аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн

-40.1.2 ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон

-40.3 Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.

-40.5 Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсэн заалтуудыг  зөрчсөн байна.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Нийслэлийн эрүүл мэндийн газар туйлын хариуцлагагүй, улс төржсөн, хэн нэгний хатгаасаар ийм шийдвэр гаргасанд  харамсаж байна. Ө.Батжаргал дарга өнгөрсөн таван жилд Баянгол дүүрэгт бусад аль дүүрэгт ч хийгдэж чадаагүй 14 эмнэлгийг барьж байгуулсан ийм хариуцлагатай ажилтан. Нийт эрүүл мэндийн 63 төслийг хэрэгжүүлж байна. Ө.Батжаргал дарга олон төсөл, хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа юм. Эрүүл мэндийн салбарыг хууль бус томилгоогоор үйл ажиллагааг нь доголдуулахыг эсэргүүцэж байна” гэлээ.

Мөн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргалыг Дүүргийн Засаг даргатай зөвшилцөлгүй халсан байна. Үүнээс цааш ямар ч улс төрийн томилгоо хийгдэхийг мэдэхгүй гэж байна С.Одонтуяа хэллээ. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө