Цагаан ордны ажилтнуудыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхэллээ

Цагаан ордны ажилтнуудыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхэллээ

Мягмар гарагийн байдлаар Цагаан ордны 200 гаруй ажилтан коронавирусийн вакцин хийлгээд байна гэж CNN телевиз мэдээлжээ.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь Цагаан ордонд ажил үүргээ гүйцэтгэж байгаа захиргааны ажилтнууд бөгөөд мөн алсаас ажиллаж буй ажилтнуудыг вакцинд хамруулж эхэлжээ. Ойрын долоо хоногуудад Цагаан ордны бүх ажилтныг вакцинд хамруулахаар болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-нд коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн бол энэ оны нэгдүгээр сарын 11-нд хоёр дахь тунг тариулсан билээ. Тус улсын дэд Ерөнхийлөгч Камала Харрис мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан бөгөөд хоёр дахь тунг мягмар гарагт хийлгэсэн юм.