Өнөөдөр луу өдөр

Аргын тооллын 7 сарын 30, Ангараг гараг. Билгийн тооллын 28, Хэрцгий охин одтой, шар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.             




Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ