Д.Сумъяабазар: Надад тэр 10 сая ам.долларын асуудал хамаагүй

Д.Сумъяабазар: Надад тэр 10 сая ам.долларын асуудал хамаагүй

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна. Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр бүхий сайдын хэрэг анх манай өмнөд хөрш БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхны анхаарлыг татсан байдаг. Түүнчлэн хэргийн гол факт болоод байгаа 10 сая ам.долларыг анх Монгол руу шилжүүлэхэд “Монголын сайдын 10 сая ам.доллар явчихлаа” гэсэн “яриа” өмнөд хөршид өрнөсөн гэх.

Энэ сайд хэн болох талаар өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас тодруулахад:

“10 сая ам.долларын асуудал яригдаж байна. Хаанаас хэн шидээд байгаа юм, бүү мэд. Ойлгох юм ч алга. Гэхдээ хийдэг ажлаа хийгээд явна. Надад тэр 10 сая ам.долларын асуудал хамаагүй” гэлээ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө