АН-ын зөвлөлийн хуралд намын дэд дарга нар нь оролцож байна

АН-ын зөвлөлийн хуралд намын дэд дарга нар нь оролцож байна

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл /2019.07.30/ Төрийн ордонд хуралдаж байна. Зөвлөлийн өнөөдрийн хуралд Ардчилсан намын дэд дарга нар оролцож, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар санал солилцож байгаа ажээ.

УИХ-ын үйл ажиллагаа наймдугаар сарын 9-ны өдрийг хүртэл завсарласан бөгөөд энэ хугацаанд дэд ажлын хэсгүүд Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийг дахин боловсруулах, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэж байна. 

Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн барьсан саналыг МАН-ын 62 гишүүнээс өргөн барьсан саналтай харьцуулан судлах, нэгтгэх ажлын хэсэг ажиллаж байна. Дашрамд дурдахад, уг ажлын хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар тэргүүлж байгаа билээ.