Эрчим хүчний яам Чойбалсан сумын дулааны цахилгаан станцын өргөтгөл барих НЭГ тендерт ХОЁР компанийг шалгаруулжээ

Эрчим хүчний яам Чойбалсан сумын дулааны цахилгаан станцын өргөтгөл барих НЭГ тендерт ХОЁР компанийг шалгаруулжээ

Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын өргөтгөлийг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт Эрчим хүчний яам хоёр компанийг тодруулсан асуудал гарчээ. Тодруулбал, тус аймгийн Чойбалсан сумын дулааны цахилгаан станцын суурилгадсан хүчин чадлыг 50 мвт-аар өргөтгөх төслийн тендерийг өнгөрөгч онд зарласан байна.

Улмаар 2019 оны тавдугаар сарын 10-ны өдрийн хуралдааны дүгнэлтийг үндэслэн “Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсрулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх” тендерт 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр материалаа ирүүлсэн “Chine Energy” компанийг “Хамгийн сайн”-аар үнэлэн шалгаруулжээ.

Гэтэл тендерт оролцогч компаниас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамнаас “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх”-ийг мэдэгдсэн байна. Ингээд Эрчим хүчний яам Сангийн яамны хүсэлтийн дагуу тендерийн үнэлгээгээ дахин зохион байгуулж “TBEA co” гэх компанийг “Хамгийн сайн”-аар үнэлэн шалгаруулжээ.




Өнөөдөр үхэр өдөр

25 минутын өмнө