Тавдугаар сарын 2-нд АН-ын дарга, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжилна гэж мэдэгдлээ

Тавдугаар сарын 2-нд АН-ын дарга, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжилна гэж мэдэгдлээ

АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр /2021.02.04/ мэдээлэл хийлээ. Тэрээр "Ирэх тавдугаар сарын 02-ны өдөр АН-ын 10 дугаар Их хурлыг зарлах тушаал гарсан. Энэхүү их хурлаар АН-ын дараагийн даргыг батламжлах, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжилна" гэж мэдэгдлээ. Тодруулбал, Цагаан сарын баярын дараа АН-ын дарга болон тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах “дотоод сонгууль” эхэлнэ гэж мэдэгдсэн юм. 

Дотоод сонгуулийн хорооноос  Ардчилсан намын дарга болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сунгааг зохион байгуулах аж.

С.Эрдэнэ үргэлжлүүлэн хэлэхдээ "Намын шинэ дарга болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох дотоод сонгуульд намын бүх гишүүд саналын эрхтэй оролцоно. Нэлээн өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй намын дүрмээр намын дарга болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нийт гишүүдийн олонхийн саналаар тодруулж, батламжилна" гэлээ.