‘Tom and Jerry’ кинонд Кэн Жон, Роб Делани нар тоглоно

‘Tom and Jerry’ кинонд Кэн Жон, Роб Делани нар тоглоно

“Том ба Жерри’ хүүхэлдэйн кино удахгүй уран сайхны кино болно гэж тус салбарын мэргэжилтнүүд мэдэгдэж байсан. Тэгвэл гол дүрийн хоёр жүжигчний нэрийг албан ёсоор зарлаад байна. “Tom and Jerry’ кинонд БНСУ-ын жүжигчин Кэн Жон, АНУ-ын жүжигчин Роб Делани нар тоглохоор боллоо.

Муур, хулганы тухай хүүхэлдэйн киног 1940 онд анх бүтээжээ. Уран сайхны киног хийхдээ Том, Жерри хоёр уулзалт, тэдний өрсөлдөөнийг тэнцвэржүүлэх тал дээр анхаарч ажиллана гэж мэргэжилтнүүд хэлжээ. 1940-1960 оны хооронд Том Жерри хүүхэлдэйн киноны богино хэмжээний 114 цуврал анги гарсан. Энэ хүүхэлдэйн кино долоон удаа “Оскар’ хүртэж байжээ. 1992 онд Том, Жерригийн бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног бүтээсэн билээ.




Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ