Уламжлал болон тав дахь жилдээ зохион байгуулагдах түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан “Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин урлагийн наадам хойшилжээ.
Уг нь тус наадам наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр буюу наймдугаар сарын 03,04-нд болох байсан ч ирэх есдүгээр сарын 6,7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар болсон гэдгийг Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдээс мэдэгджээ.
Ямар шалтгаанаар хойшилсон нь одоогоор тодорхойгүй байна.