10 сая ам.долларын авлигад холбогдсон сайдын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс мэдээлэл авах хүсэлт хүргүүллээ

10 сая ам.долларын авлигад холбогдсон сайдын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс мэдээлэл авах хүсэлт хүргүүллээ

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр их хэмжээний мөнгө буюу 10 сая ам.долларыг авлига хэлбэрээр авсан байж болзошгүй хэмээн Засгийн газрын нэр бүхий сайдыг нэрлэх болсон. Тэгвэл УИХ-дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд мэдээлэл авахаар хүсэлт хүргүүлжээ.

ХҮСЭЛД:

“Таны тэргүүлж буй Засгийн газрын нэр бүхий сайд 10 сая америк долларын авлига авсан байж болзошгүй, хууль хяналтын байгууллага нягталж байгаа гэх мэдээлэл газар авч Засгийн газрын нэр хүндэд ноцтой асуудал үүсгээд байна.

Тиймээс үүнтэй холбоотойгоор албан ёсны байр сууриа илэрхийлж, БНХАУ-руу Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан Засгийн газрын гишүүд уг асуудалд холбогдсон эсэх талаар мэдээллийг бидэнд яаралтай ирүүлнэ үү гэжээ.

Мөн Засгийн газрын танхимын зарим гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэлсэн бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хийсэн хэвлэлийн хурал дээр “Би 10 сая америк долларын авлигын асуудалд хамаагүй, энэ талаар гүтгэлэг явсан тул хуулийн байгууллагад хандсан байгаа. Урд хөрш рүү Ерөнхийлөгчийн айлчлалд би яваагүй, хариуцсан хүмүүс нь юу гэж бодож байгаа юм” гэх мэдээллийг хийсэн тухай дурджээ.