Г.Доржзодовыг шалгасан ТЕГ-ын мөрдөгч н.Цэрэнжаргалд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Г.Доржзодовыг шалгасан ТЕГ-ын мөрдөгч н.Цэрэнжаргалд эрүүгийн хэрэг үүсгэжээ

МАН-ын дарга асан М.Энхболд, нийслэлийн МАН-ын гишүүн Ц.Сандуй, А.Ганбаатар нарын Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж буй ярианы бичлэгийг нийтэд цацаж байсан Г.Доржзодовыг шалгасан Тагнуулын Ерөнхий газрын мөрдөгч н.Цэнджаргалд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Г.Доржзодов өмнө нь “Тагнуулынхан 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд надаас энэ бичлэгийг хийсэн бүх төхөөрөмжийг хурааж авчхаад Ipone-5 утсыг маань эвдсэн. Эвдэрхий гар утас буцааж өгсөн тул бий гомдол гаргасан. Гэтэл хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн. Тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулаад бүх нотлох баримтыг устгах ажиллагаа явуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон” гэж ярьж байсан билээ.

Яг энэ асуудлаар нь Тагнуулын Ерөнхий газрын мөрдөгч н.Цэрэнжаргалд эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлсэн аж.

Г.Доржзодов нь энэ талаар өчигдөр өөрийн цахим хуудаснаа “Надад зохиомлоор эрүүгийн хэрэг үүсгэж, хуурамч нотлох баримтыг миний эд зүйлд шургуулж, чухал ач холбогдол бухий баримтыг хавтаст хэргээс устгаж, #60тэрбум эд мөрийн баримт болох iPhone утсыг эвдэн суйтгэж, Сандуйгийн найз хар Ганбаатартай үгсэж, гарын үсгийг минь хуурамчаар үйлдсэн зэрэг олон ноцтой гэмт үйлдлээр нь Тагнуулын мөрдөгч н.Цэнджаргалд эрүүгийн хэрэг үүсгэжээ” хэмээн бичжээ.




Өнөөдөр морь өдөр

37 минутын өмнө