Засгийн газрын сайд нарт албан бусаар 15 хоногийн амралт өгчээ

Засгийн газрын сайд нарт албан бусаар 15 хоногийн амралт өгчээ

Засгийн газрын сайд нар 15 хоног албан бусаар амарсан байна. Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, өвөлд бэлдэхээс эхлээд намрын их ажил ундарна. Үүнээс урьдаж сайд нар амарсан байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Засгийн газрын сайд нарын зарим нь хөдөө, орон нутагт аймгуудын наадамд оролцож яваа аж. Долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг Засгийн газар өнгөрсөн долдугаар сарын 27-оос хойш хуралдаагүй байна.