Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Ерөнхийлөгчийн айлчлалд багтсан нь оффшор данстай холбоотой юу

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Ерөнхийлөгчийн айлчлалд багтсан нь оффшор данстай холбоотой юу

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын багт Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан багтсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. 

Айлчлалын сүүлийн өдөр буюу өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Хууль зүйн сайд болон ерөнхий прокурортой уулзах уулзалтад Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан оролцох аж.

Уг уулзалтаар ямар асуудлыг ярих нь одоогоор тодорхой бус байгаа ч оффшор дансанд буй монгол иргэдийн хөрөнгийг буцаан авах талаар ярилцах магадлалтай гэх мэдээллийг эх сурвалжууд өгч эхлээд байна.Үүнээс гадна албан бус хүрээнд Ерөнхий сайд асан С.Баярын хүүхдүүдийн 7 хаус, мөн саяхан олон сая доллартай АНУ-ын хил дээр саатуулагдсан гэх шүүгч Төмөрбатыг буцаах тухай зэрэг асуудлыг хөндөнө гэж эх сурвалж мэдээлж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь энэ талаар санаачлагтай ажиллаж АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайдыг хүлээн авч уулзахдаа оффшор бүсэд буй Монгол Улсын хөрөнгийг буцаан авахад АНУ-ыг туслахыг албан ёсоор хүсч байсан юм. АНУ-ын талаас ч нааштай хариултыг өгч байсан билээ.