Монгол сурагчид олон улсын гэрэл зургийн фестивалийн хоёр төрөлд тэргүүн байр эзэлжээ

Монгол сурагчид олон улсын гэрэл зургийн фестивалийн хоёр төрөлд тэргүүн байр эзэлжээ

Японы Хигашикава хотноо дунд сургуулийн сурагчдын Олон улсын гэрэл зургийн фестивальд болж өндөрлөлөө. Тав дахь удаагаа зохион байгуулагдсан тус фестивальд 22 улсын 24 баг оролцсон байна.

Манай улсын гэрэл зурагчин сурагчид хоёр төрөлд тэргүүн байр эзэлсэн амжилт үзүүлжээ. Тодруулбал, шүүгчдийн нэрэмжит шагналд багаараа тэргүүн байр, нийт багш сурагчдын үнэлгээний дүнгээр дахин тэргүүн байр эзэлсэн аж.