“Халхын гол, Ялалтын 80 жил” үзэсгэлэнд 80 гаруй биет үзмэр ДЭЛГЭНЭ

“Халхын гол, Ялалтын 80 жил” үзэсгэлэнд 80 гаруй биет үзмэр ДЭЛГЭНЭ

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Уг түүхт ойд зориулан Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Үндэсний музейтэй хамтран “Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулахаар болжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр 11:40 цагаас Монголын Үндэсний музейд болох юм.

Үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс 80 биет үзмэр тухайлбал, Маршал Х.Чойбалсангийн цэргийн дүрэмт хувцас, буу, Монгол Улсын баатар Л.Дандарын сэлэм, Монгол Улсын баатар Д.Нянтайсүрэнгийн буу, Ч.Дугаржавын хэрэглэж байсан богц, Халх голын байлдааны хуягт бригадын комиссар Г.Лувсангийн одон медаль, Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчдын байлдаанд хэрэглэж явсан зарим эд өлөг, буу зэвсгийн зүйл, түүхэн гэрэл зургийг үзэсгэлэнд байрлуулах аж.

Мөн Буриадын Үндэсний музейгээс Халх голын ялалтын ойн баярын үеэр дайчдад гардуулсан баярын бичиг, гэрэл зураг, диплом, дурсгалын медалиуд, баримт бичгүүдийг дэлгэнэ. Түүнчлэн Григорьев Петр Осипович, Сактоев Дорофей Гаврилович, Аюржанаев Циренжап Санданович, Логинов Иван Логинович, Акилов Александр Максимович, Линкхоев Доржи Дигарович, Хохлов Андрей, Перевалов Иван болон бусад хүмүүсийн гэрэл зураг, холбогдох баримт бичгүүд зэргийг сонирхож болох ажээ.  




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө