Иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалаад хоёр сар орчим болсон ч гараагүй байна

Иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалаад хоёр сар орчим болсон ч гараагүй байна

Өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалах боломж бүрдсэн тухай мэдээлсэн. Энэ үеэрээ burtgel.mn хаягаар нэвтрэн хэрхэн захиалах тухай дэлгэрэнгүй зааварчилгаа өгсөн юм.

Гэвч манай сайтад уг үйлчилгээг ашиглан иргэний цахим үнэмлэхээ захиалсан ч хоёр сар орчмын хугацаа өнгөрч байхад өнөөдрийг хүртэл гараагүй байгаа тухай иргэн хандлаа.

Уг иргэн нь тус газрын шаардлагын дагуу бүх мэдээллүүдийг бөглөн, төлбөрөө мөн олон улсын карт ашиглан хийсэн байна. Уг нь цахим бүртгэлээр иргэний үнэмлэхээ нийслэл хот, дүүргээс захиалсан бол ажлын 3-5 хоногт, орон нутаг, сумаас захиалсан бол ажлын 10 хоногт багтаж гарах ёстой. Харамсалтай нь төрийн шинэ үйлчилгээг хүндэтгэн ашигласан иргэнд олон хоног чирэгдэл учруулж, ажлыг нь алдагдуулсан явдал болов.

Яагаад ийм асуудал болсныг Улсын бүртгэлийн газрын Мэдээлэл технологийн газраас тодруулахад “Мөнгөө дутуу төлсөн, буруу бөглөсөн гэх мэт өөр өөр алдаанаас шалтгаалж ингэж уддаг, гэхдээ энэ тохиолдол бол бүртгэлийн жаахан алдаа гарсан байна. Удахгүй гаргаж өгнө” гэсэн хариу өгсөн юм. Бүртгэлийн жаахан алдаа гэх үгийн дор төрийн үйлчилгээг гацааж, иргэдэд хүндрэл учруулж байгаа тул иргэд уг үйлчилгээг авахдаа тус газартай байнгын харилцаа холбоотой байж, хугацаа нь өнгөрсөн тохиолдолд зайлшгүй шалгаж, асууж байхыг зөвлөж байна.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө