МАН Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байна

МАН Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10:00 цагаас эхлэн хуралдаж байна. Тус бүлгийн хуралдаан даваа гаригаас өнөөдрийг хүртэл дөрөв дэх өдрөө Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэж байгаа юм.

Энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулган хуралдах байсан ч МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтөд нэгдсэн байр суурьт хүрээгүйгээс хойшилж байна.

Тус бүлгийн өчигдрийн хуралдааны өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой өөрийн саналыг бүлгийн гишүүдэд танилцуулжээ. Бүлгийн гишүүд ерөнхийлөгчийн саналыг хэрхэхээ ярилцсан ч эцсийн байдлаар нэгдсэн шийдвэрт хүрээгүй аж.