Ам.долларын ханш сүүлийн долоо хоногт таван төгрөгөөр нэмэгджээ

Ам.долларын ханш сүүлийн долоо хоногт таван төгрөгөөр нэмэгджээ

Ам.долларын ханш 2672 төгрөг байна. Монгол банкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 2672 төгрөгтэй тэнцэж байна. Валют арилжааны “Найман шарга” төвд ам.долларыг 2672 төгрөгөөр авч, 2675 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкуудын хувьд нэг ам.долларыг 2667-2669 төгрөгөөр авч, 2673-2679 төгрөгөөр зарж байгаа аж. Ам.долларын ханш сүүлийн долоо хоногт таван төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.