МАН-ын бүлгийн хурал 11.00 цагт эхэлж, бичгээр санал хураах ажлыг үргэлжлүүлнэ  

МАН-ын бүлгийн хурал 11.00 цагт эхэлж, бичгээр санал хураах ажлыг үргэлжлүүлнэ  

МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гаригаас эхлэн өнөөдрийг хүртэл хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаан 11.00 цагт зарлагджээ.

Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой Ерөнхийлөгч Х.Баттулгаас гаргасан УИХ-ын гишүүдийг 108 болгох саналыг хүлээж авах эсэхийг хэлэлцэх юм.

МАН-ын бүлэг уг асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байгаа учир ийнхүү олон хоног хуралдаж буй.

Эх сурвалжийн мэдээлж  буйгаар УИХ-ын гишүүдийг 108, сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ болгох Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах эсэхээр МАН-ын бүлгийн гишүүд нэгдсэн санал хүрэлгүй хоёр хуваагдсан гэдэг.

Тиймээс өчигдрөөс эхлэн дээрх саналаар бүлгийн гишүүдээс  “цаас”-аар буюу далд байдлаар санал авах ажлыг тус бүлгийн ажлын алба зохион байгуулж эхэлсэн юм. Санал хураалтад тус бүлгийн 64 гишүүний 50 хувь нь оролцоод байгаа юм. Үлдсэн 50 хувиас санал авах ажлыг өнөөдрин бүлгийн хуралдаанаар зохион байгуулах юм байна.