“48 цаг-Монгол 2019” наадмын бүртгэл эхэллээ

“48 цаг-Монгол 2019” наадмын бүртгэл эхэллээ

“48 цаг” кино наадмын бүртгэл эхэллээ. Ес дэх жилдээ зохиогдох тус наадам нь ирэх аравдугаар сарын 4-6-нд болох бөгөөд киночдын ур чадварыг шалгаж, залуу уран бүтээлчдийг тодруулах, тэдэнд олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгодог.

48 цагийн дотор 4-7 минутын кино бүтээдэг тус наадмын бүртгэл ирэх аравдугаар сарын 3-н хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн наадмын шилдгээр шалгарсан бүтээл ирэх оны гуравдугаар сард Нидерланд улсын, Роттердам хотноо болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож, дэлхийн 150 орны киночидтэй шилдгийн төлөө өрсөлдөх, Франц улсын Канн хотын олон улсын кино наадмын “Бэсрэг кино” буланд дэлгэцээр бүтээлээ гаргах эрхтэй болох аж.