АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын том хүү Трамп Жэй Ар Монгол оронд ирээд буй тухай баттай бус эх сурвалжийн мэдээлэл бий. Түүнийг Монголд ирсэн өдрөө шууд Баян-Өлгий аймаг руу нислэг үйлдсэн бөгөөд, Алтай-Таван богд ууланд авирахаар төлөвлөсөн тухай нь хэд хэдэн иргэн өөрийн твиттер хуудсанд жиргээд байгаа юм.
Доналд Трампд айлчлан хэлэлцээр хийх үеэрээ Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний бага хүүд морь бэлэглэсэн. Трамд бэлгийн моринд “Ялалт” гэх нэр өгсөн нь хэвлэлүүдийн анхаарлыг татаад амжсан билээ. Харин өдгөө том хүү нь Монголд амрах, аялах зорилгоор ирээд байна гэх мэдээлэл гараад байна.