ВИДЕО: Дахивар хог, хаягдлыг цуглуулж, ангилж, боловсруулахад бэлдэж байна

ВИДЕО: Дахивар хог, хаягдлыг цуглуулж, ангилж, боловсруулахад бэлдэж байна

Экологийн ул мөр багатай амьдрах, байгаль орчиндоо ээлтэй байхыг хичээх нь 21-р зуун иргэдийн өдөр тутмын энгийн хэвшил болохуйц чухал зүйл юм.

Бидний хариуцлагагүй хэрэглээнээс үүдэж Улаанбаатар хотод л гэхэд жил бүр 1.4  сая тонн   хог хаягдал байгаль дэлхийд үлдэж байна. Ингэж үлдэхдээ гялгар уут, хуванцар сав гэх мэт хаягдал байгальд шингэтлээ 1000 жилийг ч үдэхүйц хөнөөлтэй юм.  Хаягдлаа ангилья, дахин боловсруулж хэрэглээнд нэвтрүүлье гэсэн уриан дор нэгдэж сэтгэл, зүтгэлээрээ экологийн тэнцвэрт байдлын төлөө тэмцэж буй байгууллагаар зочилсноо танилцуулья.   

ВИДЕО: 

“Төвшин Сайхан” төв нь анх 2009 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй дахивар хогийг ангилж, ялгах, цуглуулах, боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажлийг хийжээ. Дөрвөн жилийн өмнөөс байгууллагуудын дахивар хаягдлыг хүлээн авч гэрээгээр боловсруулах үйлдвэрт тушаах болсон байна. 

Биднийг очиход гадаа нэлээд усархаг бороотой, жиндүүхэн уур амьсгалтай байсан эдний ажилчид ажилдаа ханцуй шамлацгааж байв.  

Төвшин Сайхан ТББ-ын тэргүүн О.Лхагвасүрэн Манайд яг одоогоор 8-10 хүн байнгын ажлын байртай байгаа. Мөн Жендэрийн Үндэсний Хороо, Азийн сан төсөл хамтран хэрэгжүүлсэн  уралдаанд ‘’Хог ангилдаг эмэгтэйчүүдэд туслах ажил’’ гэсэн нэртэй төсөл маань эцсийн шатанд шалгарч хэрэгжсэн. Үүний үр дүнд хотын төв, аль эсвэл Сэлхийн зуслан гэх мэт хотын өнцөг булан бүрээс дор хаяж 15-30 км газар туулж түүсэн дахивар хогоо тушаадаг эмэгтэйчүүдэд тохьтой орчинг бүрдүүлэх гэж хичээсэн” гэсэн юм.

Хогны менежмент, зохицуулах бодлого дутмаг, иргэдийн ахуйн соёл ч тааруу хотод ийм ажил хийж, “ашгийн бус” үйл ажиллагаа явуулж буй нь улс төр, цар тахал гээд хүнд сэдвүүдээс түр ч болов холдуулах аж.

Түүхий эдийн үнэ улам өсөж байгаа үед хүмүүсийн хандлага ч дагаад өсөлттэй байвал хогноосоо салах бол ердөө сэтгэлгээний асуудал билээ.