Архангайн Засаг дарга Д.Золжаргал "улаан түвшин"-д нэн даруй шилжүүлэх саналыг гаргажээ

Архангайн Засаг дарга Д.Золжаргал "улаан түвшин"-д нэн даруй шилжүүлэх саналыг гаргажээ

Архангай аймагт зургадугаар сарын 22-ны өдрийн байдлаар 1060 тохиолдол батлагджээ. Эдгээрийн 586 нь сүүлийн 14 хоногт батлагдсан байна. Нөхцөл байдал үүнээс илүү хүндэрвэл эмнэлгийн байгууллагын даац, чадамжаас хэтэрч хүний амь нас эрстэх нөхцөлд хүрч болзошгүй байгаа аж. Иймд Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоох саналаа Улсын онцгой комисст хүргүүлжээ.