Говь-Алтайд автомашин онхолдож 11 сартай хүүхэд энджээ

Говь-Алтайд автомашин онхолдож 11 сартай хүүхэд энджээ

Зургаадугаар сарын 22-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 325 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 187 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 5 хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл 2 бүртгэгдэж, орон нутагт 2 хүний амь хохирсон байна.

Орон нутагт

-2021.06.22-ны өдрийн 08:00 цагийн орчим Говь-Алтай аймаг Шарга сумын нутагт суудлын автомашин онхолдож 11 сартай нярай хүүхдийн амь хохирсон.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 60 зөрчил илрүүлсний нийслэлд 43, орон нутагт 17 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо, орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг жолооч зорчигч та бүхэн тогтмол зүүж хэрэглэх,  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, гарцаар гарахдаа гараас нь хөтлөн зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.