Б.Сүндэръяа: Өнгөрсөн жилийн энэ өдөр "Анандбузар"-аас болж амиа хорлоно гээд Налайхад явж байлаа

Б.Сүндэръяа: Өнгөрсөн жилийн энэ өдөр "Анандбузар"-аас болж амиа хорлоно гээд Налайхад явж байлаа

Өнгөрсөн саруудад УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хэсэг бүлэг эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй хэрэг гараад байсан. Тэгвэл энэ талаар иргэн Б.Сүндэръяа хуулийн байгууллагад гомдол гаргасан байдаг бол одоог хүртэл хэргийн талаар тодорхой хариугүй байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр /2021.06.23/ иргэн Б.Сүндэръяа твиттер хуудаснаа, “Өнгөрөгч 2020.06.23-ны өдөр Анандбузараас болж амиа хорлоно гээд Налайхд явж байлаа. Удаан үргэлжилсэн доромжлол гүтгэлэг бүрийг нь дахиж тэсэхгүй гэж бодож байлаа. Хайртай гэр бүл Цагдаа, Тагнуул, Нараа найз, Цэцэгбямба эгч, Болдсайхан эмчдээ талархаж явдаг даа” хэмээн жиргэсэн байна.