ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад ирэх сарын 3 ны айлчлахаар болсон гэсэн мэдээлэл бий. 80 жилийн ойд зориулж шинэ сумын нээлт, хөшөө дурсгалын нээлт болохын зэрэгцээ ОХУ, Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн баярын жагсаал болно гэсэн мэдээлэл байгаа юм.
Мөн 80 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 28-ны өдөр Хүй 7 худагт ОХУ-ын Агаар-сансарын хүчний гвардын 234-р нисэх хорооны "Русские Витязи" баг нисэхийн үзүүлбэр үзүүлэх ажээ."
Русские Витязи" баг нь өндөр түвшиний нисгэгчдээс бүрдсэн ба олон зориулалтын өндөр маневрлаг "Су-27УБ" сөнөөгч онгоцоор агаарт үзүүлбэр үзүүлж нисэх аж.Мөн Иргэний нисэхийн ерөнхий газраас Халх голын агаарын тулалдаанд оролцсон Монгол-Зөвлөлтийн нисгэгчдэд зориулан хөшөө босгожээ.
Халхын голын агаарын тулалдаанд оролцсон Монгол-Зөвлөлтийн нисэгчдэд зориулан хөшөө босгосон Иргэний нисэхийн ерөнхий газарт баярлалаа. pic.twitter.com/8yFZVS2SAH
— Т.Сүхбаатар (@sukhee56) August 20, 2019