Нэг хэсэг хугацаанд олон нийтийн анхаарлын төвөөс гадуур амьдарч буй Ганбууш буюу хатагтай Н.Ган-Од телевизийн салбараар эргэн ирлээ. Тэрбээр өөрийн Твиттер хуудаснаа, наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн TV2 телевизээр цаг, үеийн мэдээ мэдээлэл хөтлөн бэлтгэхээр болсон тухайгаа бичсэн байна.
“Энэ сарын 21-нээс эхэлж TV2-ын мэдээний албатай хамтарч ажиллаж эхэлнэ. Даваа, лхагва, баасан гарагуудад цаг үеийн асуудалтай холбогдсон мэдээлэл хийж эхэлнэ үү гэж урьсан” гэж Н.Ган-Од жиргэсэн юм. Тэрбээр нэлээд хэдэн жилийн өмнө насанд хүрэгчдэд зориулсан “Өдөн дэр” нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Ер телевизийн салбарт найруулагчаар ч ажиллаж байсан түүнийг энэ талдаа “авьяастай” гэлцдэг аж.
8/21 нээс эхэлж TV2 ын мэдээний албатай хамтарч ажиллаж эхлэнэ 1,3,5 өдрүүдэд 2-3 минут Улс Орны талаархи цаг үеийн асуудалтай холбогдсон мэдэгдэл хийж эхлэнэ үү гэж урисан pic.twitter.com/qREm5yoPrr
— Ganod7 (@Ganod71) August 19, 2019