"Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Баянзүрх дүүрэг, Их хүрээ гудамж, Дүнжингарав худалдааны төвийн баруун талын төмөр замын гарамыг засварлана. Уг ажлыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 06:00-20:00 цаг хүртэл хийх юм. байна. Иймээс жолооч нар цагаа зөв төлөвлөн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.
