ХЭҮК морины уралдааны хойшлуулах, эсвэл цуцлах санал гаргалаа

ХЭҮК морины уралдааны хойшлуулах, эсвэл цуцлах санал гаргалаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улмаар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр ХЭҮК-оос наадмаар морь уралдуулах талаар дараах байр суурь илэрхийллээ.

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан “Засгийн газраас үндэсний их баяр наадмыг үзэгчгүй цахимаар зохион байгуулахаар болсон ч морины уралдаантай холбоотойгоор бөөгнөрөл үүсч, хүүхдүүдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байна. Энэ тухай олон нийтийн зүгээс ч хүчтэй шүүмжлэл өрнүүлж байна. Бидний зүгээс эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ гэж үзээд морины уралдааныг хойшлуулах, эсвэл цуцлах санал гаргаж байгаа” гэв.