"Маргааш "Спутник V" вакцины 10 мянган тун ирнэ"

"Маргааш "Спутник V" вакцины 10 мянган тун ирнэ"

Манай улс өнгөрсөн сарын эхээр ОХУ-аас 20 мянган тун "Спутник V" вакциныг хүлээн авсан. Улмаар вакциныг 65-аас дээш настай ахмадуудад хийж эхэлсэн билээ.

Вакцины эхний тунг хийлгэсэн иргэдийн хоёр дахь тунг хийх 21 хоног аль хэдийн өнгөрсөн. Үүнтэй холбоотойгоор иргэд хоёрдугаар тунг хийлгэх хүсэлтийг ЭМЯ-нд ихээр ирүүлж байсан юм. Тэгвэл маргааш буюу зургадугаар сарын 29-ний өдөр “Спутник V” вакцины 10 мянган тунг хүлээн авахаар болжээ. 

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудастаа “Спутник V вакцины 10 мянган ширхэг 2-р тунг энэ сарын 30-ны өдөр, дахин 10 мянган тунг 7 дугаар сарын эхний хагаст ирүүлэхээ Оросын талаас мэдэгдлээ.

Цаашид тус вакциныг хувийн хэвшлийн байгууллагууд оруулж ирэх нөхцлийг бүрдүүлэхээр холбогдох газрууд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын "Спутник V" вакцины 30 мянган тунг манай улс хүлээн авсан" гэжээ. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө