Дархан-Уул аймагт 9-р сарын 1-нийг хүртэл наадам, ойн арга хэмжээ тэмдэглэхийг хориглолоо

Дархан-Уул аймагт 9-р сарын 1-нийг хүртэл наадам, ойн арга хэмжээ тэмдэглэхийг хориглолоо

Дархан-Уул аймгийн онцгой комисс хуралдаж, долдугаар сарын 1-ээс есдүгээр сарын 1-ийг хүртэл наадам, ойн арга хэмжээ тэмдэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа.

Халдварын тархалт буурахгүй байгаа тул орон нутгийн удирдлагууд энэ мэт шийдвэрийг гаргасаар байна. Тодруулбал, өнөөдөр Өвөрхангай аймаг мөн наадам тэмдэглэх төсвөө коронавирусийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах шийдвэр гаргаад байсан билээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар Дархан-уул аймагт коронавирусийн 132 тохиолдол батлагдсан. Үүнээс 34 нь хүүхэд байна. Ингэснээр энэ оны 5-р сарын 28-наас хойш батлагдсан тохиолдол 1447 болоод байгаа юм.