Мориноос унасан хоёр хүүхдийн нэг нь анхан шатны тусламж авч чадалгүй амиа алдаж, нөгөө нь хүнд бэртжээ

Мориноос унасан хоёр хүүхдийн нэг нь анхан шатны тусламж авч чадалгүй амиа алдаж, нөгөө нь хүнд бэртжээ

Коронавируст халдварын улмаас энэ жилийн Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэвч хурдан морины уралдааныг зохион байгуулна гэж буй нь “хүүхдийн аюулгүй байдалд заналхийлсэн шийдвэр” хэмээн иргэд ихээхэн шүүмжилж байна.

Энэ сард гэхэд л бага насны хоёр хүүхэд мориноос унаж нэг нь гэмтэл авч, биеийн байдал нь хүнд байгаа бол нөгөө нь амь насаараа хохирсон харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын нутагт өөрийн морийг хөлсөлж байсан 11 настай хүүхэд мориноос унаж, 50-100 метр газар моринд чирэгдсэний улмаас гэмтэл авч, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.

Үүнээс хоёрхон хоногийн дараа буюу 2021 оны зургадугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг “Их цагаан хөтөл” гэх газар 12 настай хүүхэд моринд чирэгдсэний улмаас гэмтэл авч, анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисс Засгийн газарт хүргүүлсэн саналдаа дурдаж “хүүхдүүдийн дунд коронавируст халдварын тархалт, өвчлөл өндөр эрүүл мэндийн салбарын нөөц, чадавх, хүрэлцээгүй байгаа энэ үед хурдан морины уралдааныг зохион байгуулж хүүхдүүдийг нэг дор цуглуулах нь оновчтой шийдвэр гэж үзэхгүй” байгаагаа илэрхийлсэн байна. 

 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө