Өнгөрсөн тавдугаар сарын 17-ны Ганчимэгийн Үүрийнтуяа нь өглөө 9 цагт гэрээсээ ажилдаа явахаар гараад сураггүй болсон талаар өмнө нь бид мэдээлж байсан.
Тэгвэл ар гэрийнхэнтэй холбогдож, цагдаагийн байгууллагаас хайгуулын баг гаргасан болон уг хэрэг ямар шатандаа явж байгаа эсэхийг тодруулахаар түүний ах Д.Өлзийсайханаас дахин тодрууллаа.
Г.Үүрийнтуяагийн ах Д.Өлзийсайхан “Өмнө танай сайтад мэдээлэл өгсний дараа цагдаагаас залгаж, “Бид эрэн хайх ажиллагааг алга болсноос хойш 30 хоногийн дараа олон нийтэд зарлаж хайна. Та нар юу ч хийлгүй зүгээр сууж бай. Хэргийг өөр хүн рүү шилжүүлсэн байгаа” гэж байсан. Тэгээд одоог болтол ямар ч сураггүй байна. Арай хайж эхлээчгүй байж хэргийг хаачих юм биш биздээ” гэсэн юм.