"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Б.Ганхуягийн хөдөлмөрийн гэрээг 2025 оныг хүртэл сунгав

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Б.Ганхуягийн хөдөлмөрийн гэрээг 2025 оныг хүртэл сунгав

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр /2021.06.30/ хуралдаж Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай байгуулсан Контракт гэрээг шинэчлэн батлах тухай тогтоолыг хэлэлцэж баталжээ. 

ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай байгуулсан гэрээний 2020 оны биелэлтийг “Сайн” гэж дүгнэсэн байна. ТУЗ-өөс Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 2018-2020 оны ажлын үр дүнг харгалзан үзсэнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дунд хугацаанд буюу 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг хариуцаж хэрэгжүүлэх үүргийг өгч, контракт гэрээг 5 жилийн хугацаатайгаар баталж, шинээр байгууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөг амжилттай боловсруулан батлуулсан бөгөөд уг төлөвлөгөөнд орсон бүтээн байгуулалтын төслүүдийн ажил эхлээд байгаа юм.